х Ховд аймгийн төсөв

Орон нутгийн төсөв, санхүү, худалдан авалтын мэдээллийн загвар сайт

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дээврийн засварын ажлын тендер

Posted by khovdmn on 2013/05/01

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Тендер зарлах өдөр: 2013-04-16
Тендер шалгаруулалтын нэр: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дээврийн засварын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: А/2013/16

Ховд аймгийн засаг даргын тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дээврийн засварын ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг ( хүсвэл нэмэлт хувийг ) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийг 2013 оны 5-р сарын 16 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 5-р сарын 16 -ний өдрийн, 11 цаг 00 минутад нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх худалдан авах ажиллагааны хэлтэс, 70434401, 99828911

Leave a comment